"Агшуу Медикал" ХХК нь анх 2018 онд байгуулагдаж Хүүхдийн клиникийн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд 2023 оноос Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрт шилжин байршиж "UC" Эмнэлгийг байгуулан ажиллаж эхэллээ.
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг тогтолцооны цоо шинэ загварыг бий болгож, хүн бүрд эрүүл мэндийн чанартай цогц тусламж үйлчилгээг санхүүгийн дарамтгүй үзүүлэх.
Хотын захын орхигдсон баг, хороондын иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэдэг эмнэлгийн сүлжээг бий болгох.
"20 минут хот" концепц, тэгш байдал, хүртээмжийг сайжруулах, төвлөрөлийг сааруулах зорилгоор хотын захын бүсүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү ойроос авах боломжтой эмнэлгийг байгуулан ажиллаж байна.
жилийн туршлага
эмч мэргэжилтэн
хэвтэн эмчлүүлсэн
үйлчлүүлсэн
UC Эмнэлэг нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах боловч тухайн газар нутагт Сүхбаатар дүүргийн 13-20 дугаар хороод (56,202 хүн), Чингэлтэй дүүргийн 12-19 дүгээр хороод (71,181 хүн), Баянзүрх дүүргийн 21 ба 27 дугаар хороодын (23,721 хүн) хүн амд үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломжтой юм.
Хүүхдийн эмч
Мэдрэлийн эмч
Гэмтлийн эмч
Их эмч